Гоэйдо зодог тайллаа
2020-01-28

 

Нэгдүгээр сарын башёд тав ялж, 10 ялагдсаны улмаас озэки цолоо алдаад буй Гоэйдо албан ёсоор зодог тайлжээ.

 

33 настай тэрбээр 2005 оноос сүмогоор барилдаж, сүмогийн өндөр цол-озэкиг 2014 оны зун хүртэж, 2016 оны есдүгээр сард дээд зиндаанд (уналгүйгээр) цорын ганц удаа түрүүлсэн байна. Гоэйдо ноднингийн арваннэгдүгээр сарын башёд хүнд гэмтэл авч, түүнийгээ бүрэн илааршуулж амжилгүйгээр энэ сарын башёд зодоглосон билээ. Зодог тайлсны дараа тэрбээр өөрийн Сакайгава дэвжээнд туслах багшаар ажиллах бодолтой байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
za boljee bolj
2020-01-28
Муухай царайт:
Ганц гайгүй төрхтэй Япон нь энэ үлдээд байсан юм, харамсалтай
2020-01-28