Хонгконгийн нислэгээр ирсэн халуунтай хоёр иргэнийг тусгаарлажээ
2020-01-28

 

Чингис хаан нисэх буудалд өчигдөр орой 20.10 цагт Хонгконг-Улаанбаатарын онгоц газардсан. Энэ онгоцоор ирсэн зорчигчдын дунд хоёр хүн биеийн дундаж температураас илүү халуунтай байна гэсэн мэдээллийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн шуурхай албанд өгчээ.

 

Мэдээллийн дагуу ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн шуурхай баг “Чингис хаан” нисэх буудалд ирж ажиллажээ. Зорчигчдод нисэх буудлын тусгаарлах өрөөнд үзлэг хийсэн бөгөөд тэдэнд нарийвчилсан шинжилгээ хийхээр тусгаарлан ХӨСҮТ рүү авч явсан байна. Энэ хоёр хүн нь Тайваньд суралцаж байгаад ирсэн хоёр монгол оюутан аж.

 

Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв.
 

Shuud.mn
Сонин хачин
Од:
Гаднаас инпортлож биднийг хориж байхын оронд ар өврийн хаалганы хүмүүсээ чөлөөтэй оруулаад биднийг ч гэсэн чөлөөтэй амьсгалуулмаар юм доо.Үргэлж ам хамараа таглаж байх ч гэж дээ
2020-04-06
Од:
Баян юмуу эсвэл УИХ ийн гишүүний ар гэр амраг садан мөн том жижиг дарга нарынхан л байгаа
2020-04-06
irgen:
2hon irgeniig yahaaraa chingis buudald tusgaarladag um be? emnelegt tusgaarlah estoi bizdee
2020-02-16