Афганистанд онгоц нь сүйрснийг АНУ батлав
2020-01-28

 

Нэгдүгээр сарын 27-ны орой Афганистанд агаарын тээврийн онгоц сүйрсэн талаарх шуурхай мэдээллүүд гарч байлаа. Харин энэ нь зорчигч тээврийн онгоц биш  гэдгийг Афганистаны Иргэний агаарын тээврийн газар мэдэгдсэн бол Америкийн цэргийн онгоц байсан гэсэн мэдээллийг "Талибан" хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм.

 

Талибанчууд Америкийн цэргийн онгоцыг сөнөөсний хариуцлагыг өөр дээрээ авсан байна. 

 

Энэ мэдэгдлийн дараа Америкийн цэргийнхэн Афганистаны Газни мужид цэргийн онгоц сүйрсэн гэдгийг баталлаа. Гэхдээ Афганистанд сүйрсэн онгоцыг гаднаас сөнөөсөн гэх баримт байхгүй гэнэ. 

 

"Bombardier E-11A  онгоц Газни мужид сүйрсэн. Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй, гэхдээ онгоцыг буудаж сөнөөсөн гэх шинж тэмдэг байхгүй" гэж Афганистан дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгч Сонни Лежет мэдэгджээ.

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, хөлөгт тав хүртэлх тооны хүн зорчиж явсан гэнэ.

 

 

ШУУРХАЙ: Афганистанд зорчигч тээврийн онгоц сүйрчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
!:
demjij bna!!!
2020-01-28
Балт:
зөв зөв, янкууд хүний газар нутагт дураараа дургих ёсгүй
2020-01-28
!:
demjij bna!!!