Цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
2020-01-28

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа.

 

Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай” гэжээ.

 

Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
ОЛГОЙ:
ОЛГОЙ ТОЛГОЙНУУД ЮМ ОЙЛГОХГҮЙ ЭЭ
2020-01-28
ЮУН 00:00 ЦАГ ВЭ, ТА НАР АРХИДАЛТЫГ ЮУН ИХ ХАМГААЛДАГ ЮМ БЭ. 22:00 ЦАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ЧИНЬ ЦААД УТГААРАА БИЕЭ ҮНЭЛЭЛТ, АРХИДАЛТ, ХАР ТАМХИДАХ БОЛОМЖИЙГ Л ДЭМЖИЖ БАЙГААТАЙ АГААР НЭГ. ХОЙД ХӨРШИД ЧИНЬ 23:00 ЦАГ ГЭЭД БҮХ ЗҮЙЛЭЭ ХААГААД, УНАА АВТОБУС НЬ ЗОГСООД АРХИЙГ 21:00 ЦАГААС ХОЙШ ХУДАЛДААЛАХГҮЙ БОЛСОН БАЙХАД МАНАЙ ТЭНЭГҮҮД 00:00 ЦАГ ГЭЭД ӨӨРСДӨӨ ОРЖ УУЖ ИДЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ. 00:00 ЦАГТ СОГТУУ ГАРСАН ДУРАКУУДЫН ГАРГАХ ЭРСДЭЛИЙГ ТООЦСОН ЮМ УУ... ЕР НЬ 04:00 ЦАГТ АЖИЛЛУУЛДАГИЙГ БҮР БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ДУТУУ ХАГАС СУДЛАГААТАЙ, ХЭТЭРХИЙ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧИДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ҮХЭЭНЦ ХӨГИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ЮМ ДАА. ТОЛГОЙ Ч ГЭЖ ОЛГОЙ ЮМ ДАА ЗАСАГ НОЁН ГУАЙ
2020-01-28
ОЛГОЙ:
ОЛГОЙ ТОЛГОЙНУУД ЮМ ОЙЛГОХГҮЙ ЭЭ