Алга болсон эмэгтэйн цогцсыг уулнаас олжээ


Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Лүндээ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ Иргэн Ц /39 настай, эмэгтэй/ 01.25-ны өдрийн 21.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага 2020.01.27-ны өдрийн 11:08 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус сумын ЗДТГ-аас 27 хүн, 1 автомашин, Цагдаагийн хэсгээс 5 алба хаагч, 1 автомашин, Эрүүл мэндийн байгууллагаас 4 хүн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 автомашинтайгаар 12:30 цагаас эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун хойд зүгт 500 метр зайд “Шувуу баадаг” гэх уулнаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ