ИТАЛИ: Режо-Эмилия хотын нэгэн талбайг Коби Брайантын нэрэмжит болгоно
2020-01-28

 

Италийн Режо-Эмилия хотын нэгэн талбайг нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан сагсан бөмбөгчин Коби Брайантын нэрэмжит болгожээ. Энэ талаар тус хотын дарга Лука Векки Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

 

"Коби бидний нэг байсан. Энэ хотод тэрбээр үеийнхэнтэйгээ болон өөрөөсөө ахмад өрсөлдөгчидтэй тоглодог байлаа. Хэдэн жилийн өмнө Коби энд ирээд манай хотыг төрөлх гэр шиг нь санагддаг хэмээн өгүүлж байсан юм" хэмээн хотын дарга онцолжээ.

 

Алдарт сагсан бөмбөгчин багадаа Режо-Эмилия хотод амьдардаг байсан бөгөөд аав нь энэ хотын сагсан бөмбөгийн клубт тоглодог байсан гэнэ.

 

Эргэн сануулахад, Коби Брайант, түүний 13 настай охин болон өөр найман хүн нисдэг тэрэгний ослоор нэгдүгээр сарын 26-нд амиа алдсан юм.

 

Кобе Брайнт охины хамт онгоцны сүйрлээр амиа алджээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин