ШУУД: Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй
2020-01-28

Дэлхий дахинд тархаад буй титэм вирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Дэлхий дахинаа 2020.01.28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар шинэ титэм вирусийн халдвартай иргэдийн тоо 4439, нас барсан хүний тоо 106 байна. Нас баралт зөвхөн БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд Бээжин хотод 50 настай эрэгтэй нас барсан. БНХАУ-аас бусад оронд бүртгэгдсэн вирусийн халдвараар өвчилсөн хүний тоог оруулбал 4474 байгаа бол халдвар авсан байж болзошгүй хүний тоог оруулбал 5796 байна. 

Монгол Улсын хувьд титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өчигдөр /2020.01.27/ Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн боловч үгүйсгэгдсэн. Мөн Хонконг улсаас халуурсан байдалтай хоёр оюутан ирснийг ХӨСҮТ-д тусгаарлан холбогдох сорьцийг авсан. Шинжилгээний хариу гарсан тохиолдолдол тухай бүрт мэдээллийг өгнө. 

Уушгины хатгалгаа өвчний улмаас нас барах тохиолдол бүртгэгдсэн.  Уушгины хатгалгаа өвчний статистик мэдээллийг өгвөл 2019 оны жилийн эцсээр энэ өвчнөөр улсын хэмжээнд 78141 хүн өвчилж, 431 иргэн нас барсан байна" гэлээ.

Иргэд амны хаалтын үнийн зохиомол хөөрөгдөл үүсэх хандлага ажиглагдсан байна. Ашиг хонжоо хайж эмийн сангуудаас амны хаалтыг бөөндөн авахгүй байхад ШӨХТГ-аас хяналт тавьж ажиллахаар болжээ. 

Shuud.mn
Сонин хачин
saidiig ni medeelel hiihiig husie
2020-01-28
zochin:
archaaguigee hend gaihuulnaa ene hymyys odoo,,,,baruunii ornuudad ochzon baihad, germand germand irsen hujaatai ajil torliin holbootoi uulzsan byr sariin omno uulzsan hyn dongoj say ovchilson ni ilerch emnelegt tusgaarlagdaad baina, hyatad ch yavaagui baij !!!!!! tegeheer mongol uls byh talaaraa holbootoi ….onosh, shinj temdeg hezee hoino ilerch baina shdee !!!!!!!!!!! angaij hudlaa yarij suusaar bygdeeree sonoh viidee, ….baruunii ornuudad ochson baigaa shyy , manaih duugai naad umandaa anhaar , hudlaa yarihaa boli

ОНОШЛООГҮЙ БАЙЖ ХУДЛАА ША АГ ААД:
ОНОШЛООГҮЙ БАЙЖ ГАРААГҮЙ ГЭЭД БАЙХ ЮМ.
2020-01-28
Зочин:
Амны хаалт найдвартай хамгаалалт биш.Хамгийн гол нь гараа маш сайн угаах хэрэгтэй.Бохир гараа нүүр,ам хамартаа хүргэж болохгүй.Онц шаардлагагүй бол олон нийтийн газар,эмнэлгээр явах хэрэггүй.
2020-01-28
Зочин:
Бүртгэгдээгүй ээ! Оношлуур ирсэн байгаа, тэхдээ шинж тэмдгээрээ болон гадаадаас хавьтлын сэжигтэй хүмүүст л хэргэлнэ гэж байна.шинж тэмдэгтэй өвчтөн алга байхад чухам худлаа мэдээлэх хэрэг үү? Солиотой хог вэ!
2020-01-28
хаагий:
Битгий ай сэтгэл санаагаа тайван байлгаж сур муу хүнийг өвчин хүртэл тоохгүй
2020-01-28
Зочин:
Ямар ч баталгаа оношлуургүй олон улсад цацагдаж байгаа мэдээллийг нуугаад эсвэл үгүйсгээд байгаа зорилго нь юу юм бэ. Өвчлөлгүй мундаг ажиллаж байна гэх гээд байна уу эсвэл манайд өвчлөл байхгүй орохгүй гэх гээд байгаа юм уу. Хүн сэжигтэй үхсэн байна. Хатгаагаар үхсэн ямар вирусаар өвдсөнийг нь хэлж чадахгүй байж, мэдээллийн хэрэгслэлээр их мэдэмхийрээд байж хэрэггүй байхаа. Юу ч мэдэхгүй хоосон толгойнууд л яриад байх юм. Ажлаа хийгээч хүн үхээд байна.