Ц.Нямдорж: Маргаангүй сонгууль гэж байдаггүй
2020-01-28

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Аймаг, нийслэлийн сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: 

 

-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байна уу. Үүнд хариуцлагатай холбоотой асуудал үүссэн. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор санал оруулж байна. Сонгуулийн хуультай холбоотой 36 зөрчлийг арилгах шаардлагатай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол 10 мянган хүртэл нэгжээр торгоно гэж байна. Ер нь урьдчилсан мэдээлэл өгдөг, сонгуулийн дүнгийн талаар. Энэ бүхэнд торгоод байх уу?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

 

-Өмнө нь байсан заалт. Дүнгийн талаар мэдэгдэл хийсэн бол торгоно гэсэн заалт байгаа. Зөвхөн сонгуулийн байгууллага эхэлж мэдээлэх ёстой.  

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

 

-Манай гишүүд болохгүй зүйл яриад байна. Хар машины дүн гарч ирээд, нам тэдэн санал авлаа гээд зарлаж л байсан. Одоо оруулж байгаа зүйлээр бүгдийг нь торгох нь ээ. Ялагдсан нь хөнжилдөө ороод, ялсан нь баяраа тэмдэглээд явдаг. Албан ёсоор СЕХ 2-3 өдрийн дараа гаргадаг. Дараагаар нь СЕХ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Гэтэл урьдчилсан мэдээлэл чинь шийтгэлтэй болох нь. Маргаагүй сонгууль гэж байдаггүй. Тухайлбал, 2008 оны сонгуулиар Ц.Элбэгдорж мэдэгдэл хийж, "7 сарын 01"-нийг бий болгосон. Энэ томъёоллоор ялсан нь ч, ялагдсан ч шийтгэгдэх юм байна. Сонгуулийн дараах үеийн нөхцөл байдлыг эвийн журмаар л шийддэг. 2016 оны сонгуулиар би зуслан дээрээ байж байхад сонгуулийн дүн гарсан. 25 минутын дотор миний дүн гараад дуусчихсан байсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин