ХЗБХ: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хаалттай хэлэлцэв. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн юм.
Харин Хуульзүйн байнгын хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Одоо уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, УИХ-аар шийдвэрлэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудалд нэгдсэн байр суурьт хүрээгүй, дахин хуралдахаар товлоод байгаа билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ