Казахстан БНХАУ-д байгаа оюутнуудаа тусгай онгоцоор авчирна
2020-01-28

 

Казахстаны Гадаад хэргийн яам Ухань хотод байгаа 98 оюутныг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа талаар  Гадаад хэргийн дэд сайд Шахрат Нурышев мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Казахстан улс Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх эрмэлзэлтэй байгаа талаарх нот бичгийг БНХАУ руу илгээсэн байна. БНХАУ-аас явах хүсэлтэй байгаа оюутнуудын тооноос хамаарч тусгай онгоц илгээнэ гэж Гадаадын хэргийн дэд сайд мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин