ТИТЭМ ВИРУС: Халдвар авсан гурван эмч эдгэрчээ

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан Ухань хотын эмнэлгийн гурван эмч эдгэрч, эмнэлгээс гарсан талаар Синхуа агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эмч нараас хоёронтоо шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан бөгөөд мягмар гаригт эмнэлгээс гарчээ. Тэд эмнэлгээс гараад гэртээ эмчийн хяналтанд байх аж.
Өмнө нь, Хятадын Ухань хотод халдвар авсан 14 эмчийн 11-ийнх нь биеийн байдал сайжирсан талаарх мэдээлэл гарч байлаа.
Энд дуулгахад, БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 4515-д хүрснээс 106 нь нас барж, 60 хүн эдгэрэн, эмнэлгээс гарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ