Хоосон лангуу ба хүний л амьдрал...


"Титэм вирус тун удахгүй монголд орж ирнэ" гэх айдас дагуулсан бодол ард иргэдийг "Хүчит шонхор", "Барс", "Бөмбөгөр" захуудаар баахан таваргахад хүргэв. Буруутгах зүйл үгүй. Алаг хорвоод ахиад зөндөө удаан амьдрахсан гэхээс "асч" байгаа олныг хараад амьдралыг хайрлахгүй байхын аргагүй.
Титэм вирус орж ирээгүй ч шуудай шуудайгаар нь авсан гурилаараа боорцог хайраад л байхгүйн зовлонг биш байхын жаргалыг амсаад суух сайхан биз дээ. Болохгүй бол бууз хийгээд хөлдөөчихсөн ч болж л байна.
Харин өнөөх гайхал вирус ороод ирвэл, үнэхээр хилээ хаахад хүрвэл манай хэд мах, гурилнаасаа хөршдөө хуваалцана гэдэгт итгэл дүүрэн байна. Харуулж байгаад иддэг муухай зан монгол хүнд үгүй. Гэхдээ муу бүхэн холуур байг.
Ингээд "Бөмбөгөр" худалдааны төвөөс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ