ЭМЯ-наас титэм вирусээр Монгол хүн өвчилсөн гэх мэдээллийг залрууллаа
2020-01-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Австрали улсын Мельбурн хотыг зорьсон 34 настай Монгол Улсын иргэнээс шинээр бүртгэгдсэн титэм вирусийн халдвар илэрсэн болох нь тогтоогдсон болохыг хоёр цагийн өмнө Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

 

Гэсэн ч Австралийн эрүүл мэндийн газартай утсаар холбогдож тус мэдээллийг нягтлахад манай улсын иргэн шинэ титэм вирусийн халдвараар өвчлөөгүй. Тухайн нисдэг тэргэнд цуг зорчиж явсан БНХАУ-ын иргэн тус вирусийн халдвараар өвчилсөн бөгөөд лабораторийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай албан ёсны мэдээллийг хүргүүлжээ. 

 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Иргэн М энэ сарын 19-нд БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод очсон бөгөөд түүний зорчиж явсан онгоцонд титэм вирусийн халдвартай өөр улсын иргэн хамт явсан байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэнээс өндөр халуурсан шинж тэмдэг илрээгүй. Харин нэг онгоцонд хамт зорчиж явсан БНХАУ-ын иргэнээс титэм вирусийн шинж тэмдэг илэрч нарийвчилсан шинжилгээгээр уг вирусээр халдварласан нь тогтоогдсон байна. Австрали улсын зүгээс тус иргэнтэй нэг онгоцонд зорчиж явсан бүх иргэдийн хуудсыг татан авч шалгасны дагуу манай улсад энэ талаар мэдээллэсэн. Тиймээс манай улсын иргэн халдвар аваагүй нэгдүгээр хавьталттай болох нь тогтоогдлоо" гэлээ. 

 

Монгол улсын иргэн М энэ сарын 25-ны өдөр Хонконгоор дамжин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгааг эхлүүлжээ. Уг иргэний биед ямар нэгэн зовиур байхгүй ч нарийвчилсан шинжилгээ хийн нягталж буй аж. 

 

Дашрамд мэдээллэхэд БНХАУ-ын 106 хүн титэм вирусийн халдварын улмаас нас бараад байна. Тус вирусийн голомт гэгдэж буй Ухань хотод хүрэлцэн очиж хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон "Дэрэн" клубын тамирчин хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайдын баг дулмаг юм аа цаашид ажиллах боломжгүй нээ төмөр замын эмнэлгиин вокзал дээрх ажиллагаа тэр эрэгтэйн мэдээлэл бас элэг авлаа төмөр зөмын эмнэлгиин даргын авсан оцераци үнэндээ л арай байна иим хүмүүс энэ короно вируст болон цаашид шаардлага хангахгүй нь хархмсалтай
2020-01-29
ЭНЭ МЭДЭЭЛЛЭЭ БАТАЛЖ ЧАДАХУУ ҮГҮЙ БОЛ ХҮҮХЭД МИНЬ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖИЛАА ӨГЧ ЧАДАХ ТИЙМ ХҮН ЧАНАР БАЙГАА БИЗ ДЭ ХАМААГҮЙ ЮМ ЯРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ ОН САРАА ХАРЖ БАЙГААД АЖИЛАА ӨГӨӨРЭЙ МИНИЙ ДҮҮ ХӨӨРХИЙ ДӨ ХЭНИЙ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЮМ БОЛ ДО.
2020-01-28
zvgeer gsen bizdee
2020-01-28
yaanam be odoo
2020-01-28
power:
iim aidastai ved medeegee nyagtalj baij gargamaar ym
2020-01-28
power:
iim aidastai ved medeegee nyagtalj baij gargamaar ym
2020-01-28
power:
iim aidastai ved medeegee nyagtalj baij gargamaar ym
2020-01-28
power:
iim aidastai ved medeegee nyagtalj baij gargamaar ym
2020-01-28
ЭМЯ чадваргүй сул байна:
Сайдыг аппараттай нь солих шаардлагатай
2020-01-28
mant:
gojonoo
2020-01-28
power:
shiidwer gargasan deer dee
2020-01-28