Төрийн байгууллагуудад явагдах сургалт, хүний нөөцийн хяналт шалгалт хойшиллоо
2020-01-28

 

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

 

Төрийн албаны зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Авилгатай тэмцэх газартай хамтран Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтийн талаар нийслэлийн 9 дүүргийн төрийн албан хаагчдад зориулж 2020 оны 01 дүгээр сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн “Шинэ он-Шинэ хандлага” сургалтыг болон боловсон хүчний томилгоо, хүний нөөцтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг хорио цээрийн дэглэм цуцлагдах хүртэл хойшлуулав.

Shuud.mn
Сонин хачин