Б.Пүрэвдорж: Улаанбаатарын мандатыг хуулиар хулгайлж байна
2020-01-28

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт төслийг танилцуулав. Монгол Улсын сонгуулийн тойргийг 29 байна. Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн нэг тойрог, Багахангай, Багануур, Налайх, дүүүргийг нэгтгэн мөн нэг тойрог,  Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хороодыг нэгтгэн тус бүр хоёр тойрог, бусад аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг нэгтгэн тус бүр нэг тойрог байгуулах юм.  Тойрог байгуулахдаа аймаг, нийслэлийн хүн амын тоо, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээ, байршлыг харгалзсан байна.  Орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор тогтоолын төсөлдөө тусгаад байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

 -Аймаг, дүүргүүдийн мандат тус бүрийн нэг мандатын ард хэчнээн сонгогч ногдож байгаа тухай мэдээллийг авмаар байна. Тойрог бүс бүрээр нь сонгогчдын тоог гаргах боломжтой юу?  

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

 -УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу тойрог, мандатын хуваарийг хихдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн нэгж, газар нутгийн хэмжээ, байршил гэсэн дөрвөн гол үзүүлэлтийг харгалзах ёстой. Үүний нэгийг нь ч илүү үзэж болохгүй. Тиймээс энэ дөрвөн шалгуур тус 25 хувь байгаа гэсэн үг.  3.1 сая хүн амтай, 2 сая гаруй сонгогчтой. Нийт сонгогчдоо мандатынхаа тоонд хуваавал нэг мандатын ард 26 мянга орчим сонгогч ногдож байгаа. Нийслэлд нэг мандатын ард 39 мянга, орон нутагт 22 мянга орчим сонгогч ногдож байна. Сонгинохайрхан дүүрэг Говь-Алтай аймгийг харьцуулахад алслагдсан, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргаагаар аймаг нь илүү. 

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-МАН-ынхан Улаанбаатар хотын мандатын тоог хасдаг. АН буцаагаад Улаанбаатар хотын мандатын тоог нэмдэг. Монгол Улсын хүн амын 46 хувь нь байгаа Улаанбаатар хотод сонгуулийн мандатын тоо илүү байх ёстой. Энэ асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй. Улаанбаатар хотдоо анхаараад хэрэггүй, ялалт авах хөдөө, орон нутаг руугаа чиглүүлье гэж байна. Улаанбаатар хотын мандатыг хуулиар хулгайлж байна. Хууль гарсан учраас гэдэг зүйл хийж байна. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
2020-01-31
hotiin toirog tand bol hamaagui
2020-01-29
Хэнчбиш:
Ирэхсонгуульд нэр дэвшихбдолтой байгаабол жааханзангаррагтай чанар харуулбалөөрт чинь л тустай
2020-01-29
uls turuu gej
2020-01-28
zochin:
amaa tat cazinochin muny
2020-01-28
Gaigui uym bodson chini shaal hudlaa gar bna shde ene. Nomtoid hudaldagdsan uym bishuu
2020-01-28
иргэн:
Ховдын нэг тойргийг өгчихгүй юу даа хө
2020-01-28