Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2020-01-29

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

 

2020 оны 01 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэн-Бэлчир  орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874  ектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Shuud.mn
Сонин хачин