Боксчид Йорданд өрсөлдөнө
1-29

Ази, Номхон далайн орнуудын боксын "Токио-2020" олимпийн эрх олгох тэмцээнийг БНХАУ-ын Үхань хотноо хоёрдугаар сарын дундуур хүлээн авахаар байсан боловч корона-вирусийн тархалтын улмаас цуцлагдсан билээ.

 

Уг тэмцээнийг гуравдугаар сарын 3-11-нд Йордан улсын нийслэл Амман хот зохион байгуулахаар болсныг ОУОХ-ноос мэдээллээ. Сонирхуулахад, “Токио-2020” олимпийн наадмын боксын тэмцээн “Рёогокү Кокүгикан” буюу Сүмогийн ордонд явагдах юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин