Ё.Баатарбилэг: Сурагчид таван долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ
1-29

Сурагчдын урт хугацааны амралттай холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээл, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн нөхөх вэ? 

 

- Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт хуваарийн дагуу хугацаандаа эхэлнэ. Ахлах ангийн энэ хичээлийн жил зургадугаар сарын 5-нд дуусах байсан. Энэ хугацаандаа дуусна. 

 

- Сурагчдын гуравдугаар улирлын амралтын хоёр долоо хоног үргэлжлэх байсныг нэг долоо хоног болгож багасгасан. 

 

- ЕБС-ийн сурагчид зарим долоо хоногийн бямба гарагт хичээллэнэ. Дөрөвдүгээр сараас тавдугаар сар гарах хүртэл таван долоо хоног бямба гарагт хичээллэнэ. Илүү цагийн мөнгийг багш нарт тооцож олгоно. Цэцэрлэг үүнд хамаарахгүй. 

 

- Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд 18 телевизийн сувгаар теле хичээл явуулахаар төлөвлөгөө гарсан. 1-12 дугаар ангиудад өргөн нэвтрүүлгийн 18 сувагаар хичээл дамжуулна. Бэлтгэсэн контентуудын цагийг зөрүүлэх зохицуулалт хийнэ.

 

Онлайн хичээлүүд:

 

NTV,

 

25 дугаар суваг,

 

С1,

 

Эх орон,

 

UBS,

 

ETV,

 

TV5,

 

TV8,

 

TV9,

 

SBN,

 

Eagle, 

 

МонголHD,

 

Боловсрол телевизээр дамжуулна.

 

Багш нарын цалинг нэмэгдэлтэйгээр бүрэн олгоно. Харин илүү цагийн мөнгө бодож олгохгүй. Цэцэрлэг сургуулиудад хувьсах зардлыг олгоно. Үүнд хоолны мөнгө багтахгүй гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин