БНХАУ: Амны хаалт дамласан эмийн сан 3 сая юаниар торгуулжээ
2020-01-29

 

Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор амны хаалтны эрэлт нэмэгдсэн. Харин энэхүү нөхцөл байдлаас ашиг хонжоо хайсан Бээжингийн нэгэн эмийн санг гурван сая юань буюу 132,9 сая орчим төгрөг хэмжээний мөнгөөр торгожээ. 

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх Jimin Kangtai  эмийн сангийн салбар дээр амны хаалтыг бусад газруудаас зургаа дахин үнэтэйгээр зарж байгааг Хятадын зах зээлийн хяналт, зохицуулалтын газрын байцаагчид илрүүлэн, ийнхүү торгууль ноогдуулсан байна.

 

Бээжингийн эрх баригчид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хотын эмийн сан, супермаркетуудад худалдаалагдаж буй эм бэлдмэл, ариутгал,халдваргүйжүүлэлтийн болон хамгаалах хэрэгслүүдийн үнийг шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа эхэлснээс хойш үнийн бодлого зөрчсөн захиргааны 30 гаруй хэрэг үүсгэжээ.

 

Ухань дахь эх сурвалж: Хэвлэлүүд хэт дэвэргээд байна, бид тайван байгаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ээгий:
хууль дүрэм нь чанга улс ийм л үед жинхэнэ хэрэгтэй манайхан хуулиа шинэчилж өөрчлөлт оруулмаар хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн бол шууд юмыг нь тастдаг
2020-01-30
Зочин:
Манайх ийм арга хэмжээ авах хэрэгтэй бгаа юм
2020-01-30
Helekh:
Turiin hiikh hamgiin gol ajil Bol dainii hajuugaar ashig haigchdiig taslan togsookh ym. Manaid daanch chadakhgui
2020-01-29
Нэр:
ШУА-ийн тэр мундаг гээд баахан сул мөнгө аваад суудаг эрхмүүд энэ вирусийн талаар мэдэж байгаа юм байна уу? Дуугараад өгөөч.Мэддэггүй юм бол түүнийгээ хэл. ХӨСТ-ийн хэдэн муу эмч нар л өдөр шөнөгүй яриад байх юм.
2020-01-29
3сая юань чинь 1тэрбум 200сая төгрөг болно шүү дээ яаж бодоод байна аа
2020-01-29
kkkzz:
Hyataduud uneheer aimaar changa torguul onogduulj chadah uma.
2020-01-29
"Алтан тариа" нэг кг гурилынхаа үнийг 300 төгрөгөөр нэмсэн. Торгох хэрэгтэй. 100 сая төгрөгөөр.
2020-01-29
manaid iim arga khemjee awchikh chadaltay bayguullaga alga uu?
2020-01-29