Их Британи Хуавэй компанийг 5G сүлжээ нэвтрүүлэхийг зөвшөөрөв
2020-01-29

 

 

Их Британийн эрх баригчид Хятадын Хуавэй компанийг тав дахь үеийн сүлжээний дэд бүтцийг байгуулах төсөлд оролцохыг зөвшөөрчээ. Гэхдээ цөмийн объект, цэргийн бааз зэрэг стратегийн чухал зангилаа, объектуудад 5G төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон бөгөөд теле харилцааны зах зээл дээрх түүний хувь 35 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарлалтуудыг тавьсан байна. 

 

Зарим газруудад 5G  сүлжээ нэвтрүүлэхэд гадаадын технологийг ашиглахыг зөвшөөрөх тухай Их Британийн Цахим аюулгүй байдлын үндэсний төвийн шийдвэрт тусгажээ. Хэдийгээр энэ шийдвэрт Хуавэй компанийн нэрийг шууд дурьдаагүй ч "теле харилцааны сүлжээний аюулгүй байдал болон тогтвортой байдлын өндөржүүлсэн эрсдэлтэй нийлүүлэгчид"-ийн тухай онцолсон байна.

 

Өмнө нь АНУ Хятадын Хуавэй компанийг иргэдийг тагнах зорилгоор 5G төхөөрөмж үйлдвэрлэдэгш байж болзошгүй хэмээн үзэж хориг арга хэмжээний жагсаалтад оруулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин