Нэг өдөрт хэт олон баримт бүртгүүлсэн 996 иргэний мэдээллийг хянаж байна
2020-01-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Зарим иргэдийн Ebarimt.mn системд бүртгүүлсэн НӨАТ-ын буцаан олголтыг эргүүлэн татсан тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, татварын цахим үйлчилгээг өргөжүүлэх талаар мэдээлэл өнөөдөр /2020.01.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал "НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх явцад албан татвар төлөгчдөд төлсөн албан татварыг нь урамшуулал болгон олгох ажлыг зохион байгуулах үе эхэлж байна. Урамшууллыг олгохтой холбоотой хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл өгье.

 

НӨАТ-ын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч байхаар зохицуулсан.

 

АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

 

5 дугаар зүйл.Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч

 

5.1.Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.

 

Уг албан татвар төлөгчийн худалдан авалт шаардлагуудыг хангасан тохиолдолд албан татвараа буцаан авах зохицуулалттай. Энэ зохицуулалт нь 15.2.1-т хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, 15.2.2-т сугалааны тохирлоор урамшуулал олгох гэсэн хоёр хэлбэртэй байдаг.

 

Энэ журмын 3.2.1-т зааснаар шаардлага хангаагүй тохиолдолд урамшууллыг хүчингүй болгох зохицуулалт байгаа” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан байна. Эдгээр иргэнээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд хуульд заасан шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалгаж ажилласан. Шалгалтаар 996 иргэний 2.1 тэрбум төгрөг одоогийн байдлаар "хянагдаж байгаа" төлөвт байна.

 

Тэгэхээр буцаан олгохоор төлөвлөсөн байгаа 146 тэрбум төгрөгийн ихэнх нь татвар төлөгч иргэддээ олгогдоно. Харин 996 иргэний хувьд "хянагдаж байгаа" нөхцөл шалгуурыг тооцоод шалгуур хангагдаж байх юм бол буцаан олгох төлөвт шилжинэ. Хэрэв шалгуур хангаагүй тохиолдолд буцаан олголт цуцлагдана.

 

Эрсдэл тооцох жишээ:

 

Үүрэн телефоны офераптор компаниудаас өдөрт нэг иргэн 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголтын баримтыг системд бүртгүүлсэн байна.

 

Мөн шатахуун импортлогч компаниас өдөрт нэг иргэн 16 баримт буюу 73 сая төгрөгийн баримтыг системд бүртгүүлсэн байна. Энэ байдлаар хууль зөрчиж буцаан олголт авах гэсэн оролдлого байгаа учраас хуульд заасан хэмжээний хүрээнд буцаан олголтод зайлшгүй хяналт шалгалтын ажиллагаа, эрсдэл тооцох ажиллагааг хийж байгаа юм” гэж ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Татварын ерөнхий газраас нэг иргэн өдөрт 16 удаагийн худалдан авалтаар 73 сая төгрөгийн үнийн дүнтэй баримт бүртгүүлэх боломжгүй гэж үзжээ. Иймд нэг өдөрт хэт олон баримт бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг нягталж буй аж. Гэхдээ энэ нь худалдан авалтуудыг цуцалсан гэдэг ойлголт биш. Нэг өдөрт маш их хэмжээний худалдан авалт хийсэн 996 иргэдийн мэдээлэл шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд "хянагдаж байгаа" төлөвөөс "буцаан олголт" төлөв рүү шилжүүлж байгаа юм байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
ХУцна биз. Өдөр болгон хийж амжихгүй баримтаа нэг өдөр л бүгдийг нь хийдэг хүмүүс зөндөө байгаа ш дээ.
2020-01-30
Зарим дэлгүүр, мухлагийн худалдагч нар баримт өгөхгүй муриад өөрсдөө ингэж олноор нь бүртгүүлдэг юм байна. Ер нь цаашдаа захын наймаачдыг баримт өгдөг болгох хэрэгтэй. Ямар хэмжээний орлоготой байдгийг нь төр мэдэж, татвар төлүүлэх хэрэгтэй биз дээ? Бас хувийн эмнэлгүүдийг баримт өгдөг болгох хэрэгтэй.
2020-01-30
Hunii hudaldaj avsan barimtiig zugeer uguuch....
2020-01-30
Ziv:
Zovshdee utsaar negj avaad barimtaa avdgui bas shathuun tugeeguuriin humuus hunii olon barimtiig tsugluulchihdag um gesen
2020-01-29
Zs:
Zarim ni hiraaj bgaad 1 odor hiideg. Zarim ni ah duusiinhee suglaag hiideg ter ni ouytan ajilgyi bgaa nohduud ih bgaa. Ene bol amidral. Zygeer l og
2020-01-29
Зочин:
Ингээд өгөх болхоороо гэдийгээд байдгийн ямар та нараас худалдаж аваа юу. Ямарч байсан худалдан авалт хийсэн болоод л уншуулж байгаа биздээ. Би бол цуглуулж байгаад нэг мөсөн уншуулдаг.
2020-01-29
Дандаа л луйвар явж байгаа ш дээ. Одоо л ухаан орж гэнэ дээ. Тэр бүх том хонжвор энэ тэр чиньхэдэн жилийн турш хэдэн хулгайчуудынн луйвар л байсан.
2020-01-29
Иргэн:
Манай хотхонд 2 дэлгүүр байдаг кассчин нар нь хүмүүс баримтаа авахгүй орхихоор нэг дэлгүүрийн кассчин тэр талоныг нь гялгар уут руу хийгээд суудаг нөгөө нь нямбай гэгч нь том хавчаараар хавчаад цааш нь хураагаад байдаг . Тэд овоо л буцаан олголт авдаг байх даа . Бүр азтан ч болдог биз. Хараад байхад хүүхэд бас эрэгтэйчүүд баримтаа авахгүй гараад явчихдаг.
2020-01-29
зочин:
heleh ug unendeee alga za yu
2020-01-29
сайн шалгаж нягтлах хэрэгтэй цэвэр луйвар байна
2020-01-29
зочин:
heleh ug unendeee alga za yu
2020-01-29
зочин:
heleh ug unendeee alga za yu
2020-01-29
admin:
ene yostoi gemt hergiin shinjtei zuil bolood yawchlaa shuu
2020-01-29
Po:
10huwia awaya sugalaa n hudlaa shde
2020-01-29
zaz uguhgui l bn bzd tatbar tulmuurgui l bn shu nuat iig tuluh vvreg mglchuudd bhgui shu yum vilderlesnii shiitgel blgj togtooson tatbariig tuluh vvreg hend ch bhgui
2020-01-29
Одоо ингээд новшроод эхэлнэ ээ.
2020-01-29
зочин:
зарим газар баримтаа нэхэхээр өгдөггүй ш дээ,тэр хүмүүс чинь л олон баримт бүртгүүлж байгаа даа.
2020-01-29