АВТОБУС №23: Хар даа, хавар болж байна
2020-01-30
Гэрэл зургийг MPA.mn

 

“...Гадаа ч бүр хавар болжээ. Хар даа. Өдийд хэзээ ийм гэгээтэй байдаг байлаа” гэх залуу бүсгүйн үг бодолд дарагдсан олныг сэргээх шиг болов. Түүнийг ийн хэлсэн даруйд өмнө нь сууж явсан настай эгч, түүний өөдөөс харсан сандал дээр тухалсан өөр нэг эмэгтэй ч цонх тийш харна лээ. Тэд юу санасныг хэлж мэдэхгүй ч надад лав “Нээрээ хавар болж байна даа” гэх бодол төрж сэтгэл дулаацаж явлаа. Ингээд ээлжит автобус тэмдэглэлээ эхлүүлж байна. Таалан болгооно уу. Энэ удаад ХМК-ОФицер чиглэлийн автобусаар зорчлоо.

 

Амьдрал нээрэн олон өнгөтэй шүү. Хажууд зогссон улаан куртиктай залуу хөлдөө цав цагаан пүүз углачихаж. Тэгтэл түүний цаад талын бүсгүй годон гуталтай. Автобусны цонх битүү цанатай, хүн бүр хүзүүний ороолтондоо шургалж явахад харин жолооч ах дан футболктойгоо “дарцаглаж” явах юм. Даардаггүй юм байх даа...

 

Улаан куртикт найзтайгаа хамт яваа. Тэдний хооронд ийм яриа өрнөв.

 

- Ёоо үхлээ

 

- Яасан, шартаад байгаа юм уу.

 

-Харин тийм ээ. Сүүлийн үед ууж чадахаа байлаа. Уухаар бөөлжөөд маргааш нь шартаад бүр алингаа алддаг болоод байна.

 

-Наад элэг, цөс чинь муудчихсан юм биш үү

 

-Харин тийм ээ хөгшөөн

 

-Өчигдөр хэн хэнтэй гарсан юм бэ

 

-Аан нутгийн нэг хэдэн нөхдүүд байдаг юм

 

-Гадуур чинь өвчин мөвчин их байгаа гээд хүмүүс чинь шоудахгүй байгаа юм биш үү

 

-Яг шт. Дуулаал, уугаал хэвэндээ байж л байна лээ шт

 

-Өө тийм үү. Би өвчин тусчих нь гээд ажилдаа л арай гэж явж байна шт.

 

-Үхсс яав л гэж. Чи бас тэгж байгаад аминдаа хайртай золиг юм аа.

 

-Хайртай байхгүй бол болохгүй шт хэхэ.

 

Амьдрал үнэхээр олон өнгөтэй юм. Зарим нь удахгүй хил хаана гэж айгаад уут уутаар нь гурилаа нөөцөлж явахад өөр нэгэн нь шил шилээр нь шар айраг тонгойлгож, нутгийн найзуудтайгаа уулзаж элдвийг хөөрөлдөж дуулж хуурдсан шиг явна. Гоё биз дээ. Нээрэн нэг муу вирус юу юм бэ...Сэтгэл санаагаар олон үхсэнээс үнэнтэй нүүр тулсан цагт нэг л үхнэ биз...Угаас муу зүйл болохгүй дээ.

 

Их дээд болоод ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарсан тул ажилчин ангийнхан яг ялгараад үлджээ. Автобус сэлүүхэн тэнд зөвхөн ажилдаа яарсан томчууд зорчиж явна. Автобусны төхөөрөмж зөвхөн “баярлалаа” л гэх хариулт хэлж буй нь үүнийг нотлоно. Автобус сэлүүхэн ч сандал суудалны маргаан болдгоороо л болж байна.

 

“25 дугаар эмийн сан”-ийн автобусны буудлаас суусан залуу бүсгүй сандал сулрангуут гялс очоод суучихав. Тэгтэл тэр араас настай эмэгтэй хүрч ирэн бүсгүйн хажууд очоод “Би суучих уу” гэж байна. Бүсгүй хариуд нь “Уучлаарай эгчээ, би хол явна. Чадахгүй нь ээ” гэж хариулсан нь буруутчихав уу эгч хангинаад л явчихлаа.

 

- Залуу хүн байж яасан арчаагүй юм. Хэдэн буудал газар зогсоод явсан ч яадаг юм. Бөгсөө даадаггүй юм уу...Энэ мэт олон таагүй үгсийн хариуд бүсгүй үсчээд босоод ирсэнгүй. Хэсэг чимээгүй чангаж сууснаа босч суудлаа өгөөд

 

- Адилхан л мөнгөө төлөөд явж байж заавал сандал суудал булаацалдаж хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлэх шаардлага юу байна вэ. Настай хүн байж намбатай байхад яана аа” гэв.

 

Хариуд нь өнөөх эгч хар бараан үгсээ чулуудсаар. Бүсгүй үгийг нь тоосон шинжгүй чихэвчээ зүүчихлээ. Эцэслэн чангалсан түүний утасны хөгжмөөр “Харанга”-ын “Амьдрал” дуу эгшиглэнэ...Харин суудал булаалдсан эгч дайнд ялсан баатар эр адил додигор  царай гарган “Чиний цалин тэгээд бүтэн орж уу” хэмээн хэн нэгэнтэй утсаар ярьж явлаа.

 

Улаан куртиктын хамт Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр буулаа. Тэр найзынхаа хамт цагаан пүүзээ гялалзуулсаар Багшийн дээд тийш одлоо. Харанхуйгаар гарч харанхуйгаар харьдаг цаг ард хоцорчээ. Өглөөний 07.40 гэхэд гадаа гэгээтэй байх нь тааламжтай. Урь дуудсан хавар удахгүй  ирэх нь ээ...

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Тэр эмээ нарыг одоо ч бодохоор гомддог:
Би их бие муутай хүүхэд байлаа. Намайг аав ээж 2 машинаар зөөж эмнэлэгээр явсаар сүүлдээ бүр ажил төрөл нь хэцүүдээд би өөрөө автобусанд сууж эмнэлэг явдаг байсан. Хэзээ нэгэн цагт эрүүл болох байх гэж найдаад л нэг хэсэж хэвтэж байгаад, нэг хэсэг гэртээ эмээ ууж хэвтэж өнждөг. Сүүлдээ дийлэхээ болиод сургуулиасаа ч чөлөө авсан юм. Одоо ч зүгээр л дээ. Тэр их эм тариа шинжилгээний үр дүнд эрүүл болсооон. За тэр ч яахав. Намайг тэгж өвчтэй явж бхад яг ийм эмээ нар олон байсан. Би 18-19 настай бсн учраас тэд нар босгоод өөрсдөө л суухыг боддог. Гэтэл би чинь арай хийж явж бгаа хүн шдээ. Би босож өгдөггүй бсаан. Орилохыг нь сонсоод л сууна. Надад хэрэлдэх ч тэнхэл бхгүйм чинь. Хүнд суудал тавьж өгөх нь should болохоос must биш шүү. Эхлээд өөрийнхөө амийг бодох нь зүйн хэрэг гэж боддог. Жич. Англи хэлэнд should гэдгийг тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэсэн тохиолдолд ашигладаг. Must гэдгийг заавал биелүүлэх үед ашигладаг болно.
2020-04-16
99:
Энэ нээрээ сайхан бүтээл болж байна шүү, Юм бодогдуулж бна оо, Уншиж бхаар дагалаа, Амжилт,,,
2020-03-04
Нээрээ хөгшин хүмүүс албатай юм шиг тавьдаггүй явдаг. Би ч тэтгэвэртээ гарсан. Ялангуяа сургуулийн хүүхдийн сандлыг би булааж суудаггүй.
2020-02-08
zaluu hyn abtobysand sandal syyh ni zohiomjgyi ee!tegeed ch nas ni ireheer ahmad hyn sigee sandald syyh hysel nemegdeh byi,bid eeljilseer l ene boginohon naslahdaa jil sariig engereedeg yum syy!zyy naslah bis?heterhii erh yambanii telee eeriigee bysadaas erhemsyy yabah gej yarsanuu hereggyi s dee!!Mongol hynii saihan setgeliin saitar ynsij emneh Mongolchyydiinhaa yldeesen meriig sain musgij yabzgaa zaluus aa!!!ta nart itgedeg syy!
2020-01-30
Нээрээ хөгшин хүмүүс албатай юм шиг тавьдаггүй явдаг. Би ч тэтгэвэртээ гарсан. Ялангуяа сургуулийн хүүхдийн сандлыг би булааж суудаггүй.