Ч.Улаан сайд махны үнийг толгойгоороо хариуцсан бил үү?
2020-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Коронавирусын халдвартай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа адууны махны үнэ 13 мянгад хүрсэн нь зүгээр ч үнийн хөөрөгдөл биш бололтой.  

 

Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төв дээр адууны цул мах кг нь 13 мянган төгрөг байна.  Харин үхрийн мах 11 мянган төгрөгийн үнэтэй байлаа.  Ер нь сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ 4-5 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлж байна.  Энэхүү үнийн нэмэгдэл нь жирийн иргэдийн амьдралд хүндхэн тусч байгаа нь мэдээж.  Онцгой дэглэм зарласан онцгой үе ч гэлээ салбар яам нь энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.  Гэвч махны үнэ талийж өглөө.   Уг нь ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх товч бөгөөд тодорхой, үүрэг даалгавар өгсөн удаатай.  

 

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж  “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.   Ийм л үүрэг даалгавартайгаар  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ажлаа хийж байгаа. Гэвч үүнээс хойш даруй дөрвөн сарын дараа махны үнэ 13 мянгад хүрчихлээ.  Өвлийн улиралд иргэд мэдээж идэшээ базаачихдаг учраас махны үнэ харьцангуй тогтвортой байдаг. 

 

Харин саяхнаас нэмэгдэж эхэлсэн, арга хэмжээ авахгүй бол толгойтой чинь ярина гэчихсэн байсан шүү, Ч.Улаан сайд аа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Валютын ханш , махны үнээ барьж чадаагүй чадамжгүй Засгийн газар огцор. Ард түмэн уид их л дэмжлээ. Чадахгзй юм байна . Чаддаг т нь ажлаа өг
2020-02-01
зочин:
УЛААНЫ ТОЛГОЙ ЛУЙВАР БОДСООР БГААД ,ТООСГО БОЛСОН ,ХАРИН ДООДОХ НЬ АЖИЛЛАГАА САЙН ГЭСЭН
2020-01-31
иргэн:
Махны лангуу ажиллуулагчдын үнийг дээрээс тогтоож өг ,эс биелүүлбэл лангуушаа хурааж ав тэд дэндүүшдээ,захуудын захиргаатай тооцоо хийх ёстой.монгол жааханч гэсэн хүнлэг сэтгэлтэй,эмх журамтай байх ёстой.
2020-01-31
manan bus irgen:
ОДОО ТОЛГОЙГ НЬ ТАС ТАТДАА.НОВШИЙН ХУЛГАЙЧИЙН ЦУВДАЙГ БАС ЦУВУУЛДАА.
2020-01-31
Тахианы аж ахуйнууд махны үнээ хямдруулаад, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж рекламд. монголчуудыг тахианы мах идэж сургах, худалдан авагчдын хүрээгээ тэлэх талаар бодвол таарна. үнэтэй үхэр, хонины мах идэх алба уу. авахаа байвал үнэ нь угаасаа унана.
2020-01-31
Zochin:
ЕРӨНХИЙ САЙДАА УЛААН САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦООЧ МАХНЫ ҮНЭ 10000 ХОЛ ДАВЛАА.
2020-01-31
!!!!!!!!!!!!:
Mahnii uniig Ulaan bi ulaan nuurnii derhi bondogrooroo hariuzna geed TV, Situudaar buraad baisniig bi ene hoer Nawchaaraa sonssiimdog ! Ugui mon ulaihgui suudaldaa uleh wii dee! ta nar haraad l baigaarai !
2020-01-31
Ямар сайхан залуу вэ?
2020-01-31