“Ландага” хэмээх Ё.Батцэнгэл хар тамхитай холбоотой хэрэгт дахин баригдлаа
2020-01-31
Гэрэл зургийг MPA.mn

 

ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай хамтран энэ сарын 29-нд “ландага” хэмээх Ё.Батцэнгэлийн гэрт С.Оюунбат, н.Тунгаа нар очиж мансууруулах бодис борлуулах гэж байсан үйлдэл дээр нь баривчиллаа. Ё.Батцэнгэлийн хувьд өмнө нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан, 2016 оны тавдугаар сард тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн ажилтнууд түүнийг хар тамхи худалдан авч хэрэглэсэн үйлдэл дээр нь баривчлах үед хоёр гартаа заазуур барин эсэргүүцсэн хэрэгт холбогдож байсан билээ. Гэвч шүүх түүнд хөнгөн ял шийтгэж байсан.

 

Энэ удаад тэрбээр ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, Баянгол дүүргийн нутаг дахь гэрт нь хамт байсан хоёр хүн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 21 гр мансууруулах бодис Ё.Батцэнгэлд борлуулах гэж байсан аж.

 

Өмнө нь эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдон ял шийтгүүлж байсан хүмүүсийг мансууруулах бодис олж авсан, хэрэглэсэн, борлуулсан үйлдэл дээр нь манай цагдаагийн ажилтнууд, тэр дундаа Хар тамхитай тэмцэх газрынхан саатуулдаг ч шүүх ял шийтгэлгүй, үл ялих шалтгаанаар буцааж байна. Түүний бодит жишээ бол өнгөрсөн даваа гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “шар Энхээ” хэмээх нэрээрээ ял эдэлж байсан хүмүүсийн дунд алдаршсан Э.Энхбат болон түүнд өмнөд хөршөөс мансууруулах авчирч нийлүүлдэг Б.Цолмон, Э.Насанжаргал, Б.Чинзориг нарт холбогдох хэргийг тус шүүхийн шүүгч Х.Одбаяр ялихгүй буюу яллах дүгнэлтэд техникийн жижиг алдаа гарсан шалтгаанаар прокурорын хяналтад буцаагаад байна.

 

Уг хэргийг хэдэн сарын өмнө бас үл ялих шалтгаанаар буцааж байсан юм. Б.Цолмон, Э.Насанжаргал, Б.Чинзориг нар 2019 оны тавдугаар сарын 14-15-нд БНХАУ руу очиж 29.5 гр “мөс” худалдан авч хилээр оруулж ирээд 16-нд нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Ривер гарден” хотхон дахь Э.Энхбатын гэрт хүргэж өгөх үедээ цагдаагийнханд баригдсан. Улмаар тэднийг саатуулах үед цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцэн биед нь гэмтэл учруулан зугтсан хэрэгт холбогдсон юм. НПГ-аас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нэг бус удаа шүүхэд шилжүүлсэн ч харамсалтай нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэлгүй буцаасаар өдий хүрч байна. Энэ мэтээр шүүх хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдэхгүй, мансуурагчид, тэдэнд бараа нийлүүлэгчдийн толгойг илсээр буй. Тухайлбал, Б.Амархүү мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан авсан үйлдэл дээрээ баригдаж, анхан шатны шүүхээс хоёр жил хорих ял шийтгэсэн тогтоолыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хүчингүй болгоод зогсохгүй, батлан даалтад гаргасан нь өдгөө ч олны дургүйцлийг төрүүлсэн хэвээр байгаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsagdaa nat uneheer sain ajillaj bga shuuh prokuroruud ni avilgad idegdsen
2020-02-02
Хар тамхины наймайг эруугийнх нь хянаж байгаа бол тор хайр найргуй няц дарах цаг нь иржээ.
2020-02-01
zochin:
Zohih yl shiitgeliig n onooh heregteishdee iim humuust.
2020-02-01
Сок:
Монголын төр хар тамхичидийг өөгшүүлсэний гай нэг сар ч болохгүй гараад ирдэг тэр амархүү г хар ер нь хар тамхичидад ээлтэй гээд байгаа ш дээ Монголын төрийг.
2020-02-01
Иргэн:
Шар Энхээ буюу Энхбат гэгч хар тамхинд гүнзгий орж хар дээр нь тамхи зарж ашиг олдог гэсэн биз дээ !!! Хэрэгээ шүүхээс буцааж байгаа нь бөөн хуйвалдаан цагдаа, прокурор, шүүх ашиг сонирхолтой нь илт харагдаж байна !!!
2020-02-01
Иргэн:
Соёнбо-эрдэнэ гэх энэ шүүгч нилээн будилааны эзэн дээ. Байсаар л бaйх юм
2020-02-01
Соёмбоэрдэнэ гж Шихихутагын гологдол Тарвагадоржын бууны нохой удахгүй явнөө
2020-02-01
Болд:
Одбаяр, Соембо-Эрдэнэ нарыг шуугчээр ажиллах эрхийг хасаж еерсдийг нь шуухэд ег, Ийм шуугчтэй Монгол улс байхдаа яахав дээ. Ичиж ухлээ. Энэ шуугч нарын хуудуутай шийдвэр дээр хяналт тавьдаг газар Монгол терд байна уу? ХЗЯам юу хийж байнаа. Арай ч дээ . Гэмт хэрэгтнуудээ яаж ч чадахгуй ийм сул дорой терийг дээ
2020-01-31
Иргэн:
Ривэр гардэнд гэмт хэрэгтнүүд амьдардаг?
2020-01-31
кк:
ӨӨ ХӨӨРХИЙ ХӨГШИН ТАЛХ НАРСНААС ХӨГЦ БОЛООД ГАРЧ ИРЭХ ЮН БАЙНА Л ДАА
2020-01-31
ЕР НЬ ЭНЭ ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙНХЭНИЙ АЖЛЫГ ХООРОНД НЬ СОЛЬЖ ХИЙЛГҮҮЛЖ БОЛДОГГҮЙ Л БАЙХ ДАА. ТЭГВЭЛ ЦАГДАА НАРЫГ ШҮҮГЧ БОЛГООД ШҮҮГЧ НАРЫГ ЦАГДАА БОЛГОМООР БАЙНА. ШҮҮГЧ НАР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ УУ ЭЛГИЙ НЬ АВЧ ОНИГООНД ОРНО ДОО... НОМ ХАРЖ ЗААЛТ УНШИХААС ӨӨР ШИДГҮЙ НОВШНУУД... ПРОКУРОР Ч ГЭСЭН..
2020-01-31
хэ хэ:
хилээр оруулж ирээд байна гэхээр хил гаалийнхан чинь авилгалд өртөөд л байна даа
2020-01-31