Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хилээ хэсэгчилж хаах шаардлага үүссэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж Монгол Улсын хилийг хэсэгчлэн хаах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс хилээ хэсэгчлэн хаах зайлшгүй шаардлага тулгараад байна. Ингэхдээ нүүрс болон хүнсний тээвэрт хорих тавихгүй. Харин иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ асуудлыг Засгийн газрын 14.00 цагийн хуралдаанаар шийднэ" гэлээ.
Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 агийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдээд байна.
Гэвч ДЭМБ онц байдал зарлаад байгаа юм.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ