ШУУРХАЙ: Их Британид ТИТЭМ ВИРУСИЙН анхны тохиолдол батлагджээ
2020-01-31

Их Британид титэм вирусийн анхны хоёр тохиолдол батлагдсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, титэм вирусээр өвчилсөн хоёр хүн нь гэр бүлийн хүмүүс байжээ. 

 

Өвчтнүүдийн талаар болон эмчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Британийн засгийн газар албан ёсоор дамжуулаагүй байна  

 

Одоогоор вирус илэрсэн өвчтнүүдийн ойрын хавьтлыг тогтоох ажил хийж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин