Шилжилт хөдөлгөөнийг хаалаа
2020-02-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ”Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө, орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 01 хүртэл зогсоосон.

 

УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Сонгуулийн тухай хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг орон даяар хаадаг. Үүний дагуу шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс хаалаа.

 

УИХ-аас 2019 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан. Хуулийн 25.1-д заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суух хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс зогсооно гэж заасан. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
er ni duraaraa nyyj shiljij baidgiig onziin shaardlagagui bol duraaraa nyyj baidgiig zogsooh huulitai baidag shdee busad orond tegeed l duraaraa nyyj suuj baidaggui l um baina lee shdee
2020-02-01