ШУУД: Г.Буяндорж "25 тэрбум"-ын авлигач прокуроруудын асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа
МУГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр, "Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж Ерөнхийлөгчид хандлаа. Тэрбээр өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболдод хүсэлт хүргүүлсэн юм. "Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж:
-Би 1996 оноос хойш бизнесийн салбарт бизнесийн салбарт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа, авлига, хээл хахуультай холбоотой нотлох баримтуудыг бүртгүүлсний үндэслэн гомдол гаргаж байна. Манай "Ноёд" группын охин компани болох "Ноёд констракшн" компанийг хуулийн байгууллагы нэр бүхий хүмүүс зохион байгуулалттай бүлэглэн, дээрэмдэж авсан. Би сүүлийн 9 жил хууль, шүүхийн байгууллагаар шалгагдсан. Миний хэргийг хаасан учир хандаж байна. Миний компанийг дээрэмдэж, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалттай үйл ажиллагааг онцолсон. Энэ бол нийслэлийн прокуророор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, нийслэлийн прокурорын орлогч байсан, одоо УЕП-ын прокурор н.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын хяналтын прокурор байсан н.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол. Энэ хүмүүс миний хэргийг шалгах явцдаа нийслэлийн хяналтын прокурор н.Халиун надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажлан, дарамталсан. Тэр үед би шалгагдаж байсан учраас н.Халиун прокурорын хэлсэн гэр бүлийнх нь гишүүн, өмгөөлөгчтэй 100 мянган ам.долларын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, 10 мянган ам.доллаын урьдчилгаа өгөөд, хэрэг таслагдаад шийдэгдсэн тохиолдолд 90 мянган ам.долларын өгнө гэсэн гэрээ хийсэн.
Энэ гэрээг хийсний дараа би тэр мөнгийг өгөх бололцоогүй гэдгээ хэлсэн. Ингэж хэлснийхээ төлөө намайг Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүү үүсгэж, таван удаа 409 хоног цагдан хорьсон. Үүний дараагаар надад холбогдох шүүх хэргийг явуулж, 16 удаагийн шүүх хуралдаж орж, нийт компанийнхаа 25 тэрбум төгрөгийн хөрөнгийг алдсан хохирол учирсан нэг жишээ гарган дурдаж байна. Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч нарыг дарамталдаг асуудлыг төр, засгаас шийдвэрлэж байгаа учир итгэж, найдаж, 68 хуудас материал бүхий нотлох баримттай гомдлыг Ерөнхийлөгчид гаргаж байна.
Үүнээс гадна нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, УМБГ-ын зарим гнэ улсын мөрдөн байцаагч нарын сүлжээний зохион байгуулаллтай хэрэг оролцсон байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ерөнхий шүүгч н.Алтанцэцэг өөрийн бүрэн эрхээ хэтрүүлж, бусдын нөлөөнд автаж, хууль бус үйлдэл гаргаснаас болж манай компани 25 тэрбум төгрөгөө алдахад хүрсэн. Энэ үйл явдлаас харахад Салхитын мөнгөний ордын хууль бус үйлдлийн схем энд харагдаж байгаа. Ээж нь хууль байхад хүүхэд нь өмгөөлөгч байх жишээтэй. Шударга хөдөлмөрөөр олсон баялаг бүтээгч нарын хохирч байна хэмээлээ.
ЕТГ-ын дарга З.Энхболд:
-Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурор, шүүгч нар нь мини хонгил үүсгээд, Г.Буяндорж шиг олон бизнес эрхлэгчийг дарамталж байна. Тэд одооноос эхлээд өргөдлөө өгч болно. Прокурорууд дээр хурдан арга хэмжээ авна. Салхитын мөнгөний ордын шүүх хурал удахгүй зарлагдана байх хэмээн түүнийг гомдлыг хүлээж авав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ