П.Эрдэнэбилэг: Г.Батхүү агсны хэрэгт холбоотой 13 секундын бичлэг тогтоогдоогүй
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны амиа насаа алдсан хэргийн шалгалтын талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны өмгөөлөгч Ж.Батхуяг 2020.01.22-ны өдөр мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийг хийх үеэр тэрбээр мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр задруулж зарим бодит бус мэдээллийг түгээж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан. Тэрбээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч зурвас зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан. Иймд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

 

Мөн Г гэгч этгээд зурвас, бичлэг зэрэг мэдээллийг хуурамчаар зохиож хохирогчийн ар гэрийнхнийг хууран мэхэлж 15 сая төгрөг авсныг 2019.05.28-ны өдөр тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг Г гэх этгээд үүнээс гадна нийт 6 удаагийн үйлдлээр 269 сая төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлтэй холбогдуулан СБД-ийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлээд байгаа" гэлээ. 


Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 13 секундын бичлэг, зурвас тогтоогдоогүй байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
бичлэг нь хуурамч, эвлүүлэг юм уу, эсвэл бичлэг огт байхгүй юм уу
2020-02-03
irgen:
hench itgehgui tiim bichleg baisan l um bol baih estoi, olohiig hysehgui baina daa huuliinhan
2020-02-03
Номтойбаярт худалдагдчихвуу ??:
Нотлох баримтаа үгүйгээд эхлэх чинь муусайн хуулийнхан
2020-02-03
ZOCHIN:
ENE ZALILAGCH GEED BGAA HUN CHINI SETGUULCH YMUU UUR HUN BNA UU..
2020-02-03