Япон: Титэм вирус эдийн засагт сөргөөр нөлөөлнө 
2020-02-03

 

Титэм вирусийн дэгдэлт нь дэлхий нийтийн эдийн засагт мөн Япон улсын аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлнө гэж Японы эрх баригч Либерал ардчилсан намын төлөөлөгч мэдэгдсэнийг NHK дамжууллаа. 

 

Япон улс Олимпийн наадам зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэнтэй холбоотойгоор тус улс 40 сая орчим гадаадын жуулчин хүлээн авах зорилготой гэж өмнө нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдэж байв. Гэвч Хятадад аюулт өвчин дэлгэрсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлаж, энэ нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхлээд байгаа юм.  

 

Япон улс 2019 онд Хятадаас ойролцоогоор 9,6 сая зочин хүлээж авсан нь тус улсад  гадаадын жуулчид оруулсан хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлж байв. Харин Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт гарсан нь жуулчдын урсгалыг хязгаарласан нь Японы аялал жуулчлалын салбарт, цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. 

 

 

Б.Нарангэрэл 

Shuud.mn
Сонин хачин