Онц аюултай гэмт хэрэгтэнд ял оноолоо
2012-01-18

Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимаас  38 настай А-д  холбогдох  танхайн хэргийг хянан хэлэлцээд онц  аюултай гэмт хэрэгтэнд тооцож зургаан жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хориход эдлүүлэх шийдвэр гаргалаа. А нь согтуугаар танхайрч гэр бүлийнхээ хүнийг зодож хоёр сартай охиноо шатаахыг завдаж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан юм. Түүнд  харьяа дүүргийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 152 дугаар зүйлийн 152.2-оор яллах дүгнэлт үйлдсэн бол  шүүхээс  онц аюултай гэмт хэрэгт тооцож дээрх ялыг оноожээ.  Уг этгээд нь таван удаагийн давтан үйлдэлтэй, 2009 онд ял эдлэж байсан нэгэн аж.
Shuud.mn
Сонин хачин
harin tuum
2012-06-29
ОНЦ НОЦТОЙ ГЭЧЭЭД 6ХАН ЖИЛИЙН ЯЛ ӨГДӨГ ЮМУУ.
2012-05-17