ОХУ титэм вирустэй гадаадын иргэнийг албадан гаргаж болзошгүй
2020-02-03

 

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Засгийн газрын гишүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой авах арга хэмжээний талаар мэдээлжээ. 

 

Тэрбээр мэдэгдэлдээ шинэ төрлийн титэм вирусийг онц аюултай өвчний жагсаалтад оруулсан талаар мэдээлсэн байна. 

 

"Онц аюултай өвчний жагсаалтад оруулснаар гадаадын иргэн титэм вирустэй болох нь тогтоогдвол тухайн иргэнийг эх орон руу нь албадан буцаах, тусгаарлах болон хөл хорионд оруулах зэрэг тусгай хязгаарлах арга хэмжээ авах боломжтой болно " хэмээн Мишустин өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын 31-нд Оросын Тюменск муж болон Өвөр Байгалд шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ хоёр тохиолдолд хоёулаа Хятадын иргэн байсан бөгөөд одоо тэд тусгаарлагдан эмчлүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин