Титэм вирус дархлаа суларсан, өндөр настай хүмүүст ихэвчлэн халдварлаж байна
2020-02-04

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдэгдлээ.

 

Харин дэлхийн хэмжээнд БНХАУ-аас гадна 23 орон өвчлөл бүртгэгдсэн байна. Шинээр долоон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь Вьетнам, Герман, Энэтхэг, Тайвань зэрэг хотод гарчээ. Уг халдвараар өвчилсөн тус улсын иргэд  Ухань хотод зорчоод ирсэн аж.

 

Титэм вирусийн халдвар ихэвчлэн дархлал суларсан, өндөр настай, суурь өвчтэй хүмүүст халдварлаж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин