ТИТЭМ ВИРУС: Хятад эмч вирусийн талаар анхааруулсныхаа төлөө сануулга авч байжээ
2020-02-05

Хэдийнэ 491 хүний амь насыг авч одсон шинэ төрлийн титэм вирусийг "2020 оны тахал" хэмээн олон улсын хэвлэлүүд нэрлэж байна. Эрдэмтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга олох гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч өвчлөл улам газар авсаар байна. 

Харин энэ өвчнийг Ухань хотын эмч Ли мэдэж, анхааруулж байсан ч түүнийг хэн ч сонсолгүй, эмчийг цагдаагийнхан байцааж байсан талаар Комсомольская правда мэдээлжээ. 

"Яаралтай тусламжийн тасагт хөл хорио тогтоосон. Долоон өвчтөнөөс шинэ төрлийн өвчин илэрсэн" хэмээн тэрбээр он солигдохоос өмнөх өдөр анагаахын академид хамт суралцаж байсан эмч нартаа зурвас илгээжээ. 

Хэдэн цагийн дараа Ли эмчийг хотын эрүүл мэндийн удирдах газраас дуудаж, халдварын талаарх мэдээлэл тарааж байгаагийн учрыг лавласан байна. Цаашлаад шөнө дунд эмчийг цагдаагийн хэлтэс дээр дуудан "нийгмийн эмх журмыг ноцтой зөрчсөн", "хуурамч мэдээлэл тараасан" гэж түүнийг буруутгажээ.

Улмаар цаашид энэ байдлаа үргэлжлүүлвэл хариуцлагад татна хэмээн анхааруулсан байна. Ингээд Ли Уэнлиан эмч "буруугаа хүлээж",  "цаашид тахлын тухай мэдээлэл тараахгүй" гэсэн утга бүхий өргөдөлд гарын үсэг зуржээ.

Ингээд нэгдүгээр сарын нэгний өдөр Ухань хотын цагдаагийн газар вирусээр үүсгэгдсэн өвчин туссан хүмүүсийн талаар ярьсан өөр найман эмчийг дуудаж уулзсан байна. Хүн амыг цочирдуулахгүйн тулд Ухань хотын эрүүл мэндийн комисс үнэхээр 27 өвчтөн байгаа, гэхдээ санаа зовних хэрэггүй хэмээн мэдэгджээ.

Энэ хооронд өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байсан бөгөөд бүгд л вирусийн халдвартай болох нь тогтоогдож, эмчилгээ үр дүнгээ өгөхгүй байв. Шинэ төрлийн титэм вирусийн  улмаас амиа алдсан анхны хүн нь 61 настай Цзэн гэх эр байжээ. Тэрбээр нэгдүгээр сарын есний өдөр нас барсан ч эрх баригчид энэ тухай хоёр өдрийн дараа л мэдээлсэн байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Манайд аягүй бол гарсан доо эд нуугаад байгаа байх сонгуулийн ажилд дараа болно гэж сайн л шалгаж нягтлах хэрэгтэй дээ хатгаагаар л үхсэн гэж шаагаад л байна юу л бол доо
2020-02-06
Иргэн:
Манайд аягүй бол гарсан доо эд нуугаад байгаа байх сонгуулийн ажилд дараа болно гэж сайн л шалгаж нягтлах хэрэгтэй дээ хатгаагаар л үхсэн гэж шаагаад л байна юу л бол доо
2020-02-06
Жунгаанууд өөрсдөөл хүн амаа цөөлөх бодлого явуулсан байхаа
2020-02-06
Манайд ч ингэхгүй л дээ. Улай үзсэн хэрээ шиг л гуагалдаад эхэлнэ.
2020-02-05
хао ма:
Хятадууд шинэ вирусыг өөрдсөө тараасан ч байж болох юм байна.
2020-02-05
нэр:
Ийм л бна даа мАНАЙХАН БАС ДҮЛИЙ ЦАРАЙЛААД л