Трамп Пелоситой гар барихаас татгалзаж, Пелоси хариуд нь Трампын мэдэгдлийг олны өмнө уржээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси /Калифорни мужаас сонгогдсон, ардчилсан намын гишүүн/ Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлсний дараа түүний мэдэгдэл бүхий цаасыг олны өмнө уржээ.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жил бүр Конгрессд тавьдаг "Улс орны нөхцөл байдлын талаарх" илтгэлийн дараа түүний хэлсэн үгийг буулгасан цаасыг Пелоси урж хаясан байна.
Үг хэлэхээсээ өмнөхөн Трамп илгээлтийнхээ хуулбарыг Пелосид өгсөн юм. Энэ үед Нэнси Пелоси ерөнхийлөгчтэй гар барин мэндчилэхээр гараа сунгасан ч Ерөнхийлөгч түүнтэй гар барилгүй эргэн, байрандаа суусан юм.
Ийнхүү олны өмнө "эвгүй байдалд орсон" Пелоси Трамп үг хэлж дуусмагц ширээн дээрээс ерөнхийлөгчийн үг бүхий цаасыг авч уржээ.
Энэ үйлдлээ тайлбарлахыг сэтгүүлчид хүсэхэд "энэ бол илэрхийлж болох хамгийн эелдэг хэлбэр байсан" гэх утга бүхий хариултыг өгсөн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ