Сэрэмжлүүлэг: Таван настай хүүхэд гал түймэрт өртөж нас баржээ
2020-02-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөговь аймагт ахуйн гал түймэр гарч таван настай хүүхэд нас баржээ.

 

Тодруулбал тус аймгийн Баян-Овоо сумын “Могойт” багт иргэн У-гийн 5 ханатай гэр, үүдний амбаар 02.04-ний өдрийн 11:55 цагт шатсан тухай мэдээлэл 2020.12:02 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 хүн, 10 автомашинтай ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Баян-Овоо сумын иргэн С /5 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.

 

Иймд:

 

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

 

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

 

-Пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах,

 

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

 

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

 

 -Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

 

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dendyy anhaaralgui umaa ezeg ehchyyd ….yanadaa
2020-02-05