“Game arena” цахим тоглоомын газар захирамж үл тоон үйл ажиллагаа явуулжээ
2020-02-05

 

Нийслэлийн Цагдаагийн газраас энэ сарын 3-нд Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж баар, ресторан 86, караоке 81, цахим тоглоомын газар 53, хүнсний дэлгүүр 187, үзвэр үйлчилгээний газар 9, биеийн тамир спортын байгууллага 13, жолооны курс 13, хүүхдийн тоглоомын төв 2, нийт 561 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгажээ.

 

Үүнээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан нэг, цахим тоглоом ажиллуулсан нэг буюу нийт хоёр зөрчил бүртгэгджээ.

 

Тодруулбал, Сонгинхайрхан дүүргийн 25 дугаар хорооны тойргийн ойролцоо мөсөн гулгуурын талбай ажиллуулж байсан иргэн А-г Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game arena” цахим тоглоомын газрыг шөнийн 23:15 цагт шалгахад 39 хүнтэй үйл ажиллагаа явуулж байсныг баримтуулан шалгаж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
эзэд нь хурандаа юм чинь яг хааж харагдаач хаха хурандаа гэж ямар том цол болохыг ойлгоогүй л байна даа
2020-02-05
!!!!:
Haa naad balai yumaa
2020-02-05