Гадаадаас ирж буй иргэдийг хил дээр тусгаарлах асуудлыг ярьж байна
2020-02-05

Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.02.05/ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Титэм вирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хоногт нас барсан хүний тоо 60 гаруйгаар өсч байгаа. Иймд өвчний оргил үед дөхөж байна гэж ДЭМБ үзэж байна. 

 

БНХАУ-д титэм вирусээс гадна H5N1 гэх шувууны томуугийн өвчин илэрсэн байгаа. Үүнтэй холбогдуулан  Засгийн газраас тахианы мах болон тахиан махан бүтээгдэхүүнийг хориглох зайлшгүй шийдвэр гарч байна. Мөн хилийн боомтуудын асуудал байна. Замын-Үүд, Буянт-Ухаа, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд хаагдсанаар нөхцөл байдал хүндэрсэн.

 

Гадаад оронд байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Өчигдөр 360 иргэн эх орондоо ирсэн. Тиймээс хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал нэлээд ярвигтай болж эхэлж байна. 

 

Гадаадад байгаа иргэдээ авах нь төрийн үүрэг. Гэхдээ орж ирж буй иргэдийг хил дээр тусгаарлах асуудал яригдаж байгаа. Одоогоор шинжилгээ хийгээд Улаанбаатар хот руу явуулж байна. Цаашид хил дээр тусгаарлах асуудлыг ярьж байгаа. Мөн титэм вирусийн сэжигтэй тохиолдол болон халдвар илэрсэн тохиолдолд өвчтөнийг хэвтэн эмчлэхээр нэг эмнэлгийг тусгаарлан бие даасан байдлаар гаргах нь зөв юм байна гэж ярьж байна. Ямар эмнэлгийг тусгаарлах вэ гэдэг шийдвэр өнөөдөр гарна. Олон улсын жишиг ийм байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өдөрт 300 орчим иргэн хилээр нэвтрэн эх орондоо ирж байгаа аж.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Etsoo:
Yariad l baina yariad l baina
2020-02-11
Zochin:
Ajlaa hiigeech! Horioch. Mongoloos oor hilee neesen uls alga! Gadniihang duuriah durtai godiluudaa ene deer duuriagaach!
2020-02-10
АРД:
АЛЬ ЭРТ ХИЙХ АЖИЛ ОДОО Л ХИЙХИЙГ ЗАВДАЖ БАЙНА ОРООД ИРЧИХСЭН ХЯТАДУУДАА ТЭГЭЭД ЯАХ ВЭ? ГАРГАХГҮЙ ЭНД НЬ ТЭЖЭЭХ ҮҮ? ЭНД ДЭЛГҮҮР ХОРШОО ХЭСЭЭД Л ХЭСЭГ БҮЛГЭЭРЭЭ ЯВЖ Л БАЙНА НЭГ ӨДӨР Л БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ЭНЭ ТЭНДЭЭС ГЭНЭТ ӨВЧИН НЬ ИЛЭРСЭН ЦАГТ ТОЛГОЙГОО ГАШИЛГАХ ВИЙ ДЭЭ.
2020-02-10
Zochon:
Hytaduudiig oruulhaa boli bgaa hediign albafan garguul yasiin
2020-02-06
зөв нийт хүн амын тал нь амьдарч байгаа нийслэлрүү шууд оруулж болохгүй хил дээр тусгаарлах хэрэгтэй
2020-02-06
Батболд:
Хятадаас орж ирж байгаа монголчуудаа хил боомтууд дээр 15 хоног тусгаарлаж байж хотруу оруулах хэрэгтэй
2020-02-05
санал:
халдвартыг хотын төвөөс гаргах талаар бодмоор юм.Автобусаар сүре, гэдэсний гээд элдэв халдвартай хүмүүс зорчиж байнаа
2020-02-05
Санал:
Хятадаас ганц ч төрлийн хүнсний бүтээгдэхүүн оруулмааргүй байна. Ялангуяа төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гахай, тахианы гээд...Орос албан ёсоор хориглочихлоо
2020-02-05
Эмч:
Хотын төвд тэр тусмаа төрийн ордныхоо хажууд байдаг эмнэлэгтээ агаар дуслын замаар тархдаг энэ айхтар халдвар авсан халдвартай өвчтөнүүдийг хэвтүүлнэ гэж ярьж байдаг. Нөгөө их сүржигнээд байсан ЭМЯ эрх биш үүнийгээ мэдэх байлгүй дээ. Ядаж хотын захруугаа тусгаарлахаа
2020-02-05