ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д 563 хүн нас барж, 1153 хүн бүрэн эдгэрчээ
2020-02-06

 

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тус улсад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотой нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хоёрдугаар сарын зургааны пүрэв гаригт хийлээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, Хятадад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоо 28 мянгыг давж, 563 хүн нас барсан бол 1153 хүн бүрэн эдгэрсэн байна. 

 

Титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор 186,3 мянга гаруй хүн хөл хорионд байгаа гэж Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.

 

Халдварын тохиолдлын тоогоор хамгийн их нь Хубэй муж байгаа аж. Тус мужид 19,6 мянган хүн халдвар авч, 549 хүн нас барж, 633 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Чжэзян болон Гуандун мужид тус бүр 895 халдварын тохиолдол бүртгэгдэж, өвчний улмаас хүн нас бараагүй харин эдгэрсэн хүний тоо Чжэзянд 46, Гуандунд 78 байгаа аж.

 

Бээжин хотод халдвар авсан 253 тохиолдол бүртгэгдэж нэг хүн нас барсан байна. Харин Монголтой хил залгаа Өвөр Монголд халдвар авсан 42 тохиолдол бүртгэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
орж ирж байгаа хүмүүсээ хил дээр 14 хоног байлга
2020-02-06