ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д өвчнөө нууж, хүмүүст халдвар тараасан хүнийг баривчилжээ
2020-02-06

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотод очсон тухайгаа холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй, улмаар дор хаяж долоон хүнд халдвар тараасан гэх эрийг Хятадын цагдаагийнхан баривчилсан талаар Global Times мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Фужянь мужийн оршин суугч эр Ухань хотоос эргэн ирснийхээ дараа тосгондоо хэд хэдэн олон нийтийн арга хэмжээнд оролцож, дор хаяж долоо хүнд халдвар тараасан гэнэ. Тэрбээр Ухань хотоос ирснийхээ дараа 3000 орчим зочин цугларсан хуриманд ч оролцжээ.

 

Баривчлагдсан эр холбогдох байгууллагууд болон нутгийн иргэдээс Уханьд очсон талаараа нууж, Филиппинээс ирсэн гэж ярьж байсан гэнэ. Энэ хугацаанд түүнд халдварын шинж тэмдэг илэрч байсан эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй. Харин шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан гэдэг нь хоёрдугаар сарын хоёрны өдөр тогтоогдсон байна. 

 

Одоо түүнтэй хавьталд орсон байж болзошгүй 4000 гаруй хүнийг хорио цээрийн горимд оруулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын нутагт мал муулахдаа дусал цус газарт дусааж болохгүй гэсэн Чингис хааны зарлигийг зөрчиж, олон Монгол адууны цусаар цусан гол урсгасны үйлийн үр юм.
2020-02-12
зочин:
энд хаан ямар хамаатай..? чам шиг эргүү орkууд байдаг болоод л Mонгол хөгждөггүй байгаам
2020-02-08
Зэв:
Хаадын хаан эзэн чингисийн хөрөгтөй. Дардас тоглоом хииж. Зүү шидэж тоглосон ухань хотынхонг эзэн хааны сүнс догширон вирус илгээж нохтогож байнө гэж хятадууд ярижээнэлээ үнэнии ортойдогоо
2020-02-07
Зочин:
Монголын нутагт мал муулахдаа дусал цус газарт дусааж болохгүй гэсэн Чингис хааны зарлигийг зөрчиж, олон Монгол адууны цусаар цусан гол урсгасны үйлийн үр юм.
зочин:
энд хаан ямар хамаатай..? чам шиг эргүү орkууд байдаг болоод л Mонгол хөгждөггүй байгаам
Д:
Технологийн шинэчлэл.
2020-02-07
Төрөө:
гайнууд
2020-02-06
уншигч:
монголчууд ч ингэж магадгүй учраас хил дээр 14 хоног байлгах хэрэгтэй үүн дээр хатуу бай
2020-02-06