М.Оюунчимэг: Орон сууцыг түрээслээд өмчлөх зохицуулалтыг шийдвэрлэсэн
2020-02-06

 

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлаад байна. Байнгын хороод намрын чуулган хийсэн ажлаа тайлагнан мэдээлж байгаа юм. Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагналаа. Өргөдлийн байнгын хороонд намрын чуулганы хугацаанд 164 өргөдөл гомдол ирснийг шийдвэрлэжээ. Мөн түрээсийн байр, агаарын бохирдол зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

 

 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Өргөдийн байнгын хороо анхаар тавьж ажиллаж ирсэн. Энэ чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгч ажилласан. Шат шатанд нь анхаарч явсны үр дүн гарч, нийслэлийн сургууль, эмнэлэг, цэцэрлэгт агаар шүүгч байршуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж ирлээ.  Нийслэлийн хэмжээнд бүх уурын зуухуудад агаарын шүүлтүүр тавих ажил 97 хувьтай хэрэгжиж байна. 

 

Засгийн газар нийслэлд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлшийг нэвтрүүлэхээр үйлдвэр байгуулан ажиллаж,  өнөөдөр үр дүнгээ өгч байна. Бид нэг жилийн дотор утааны асуудлаа шийдвэрлэж чадлаа. Тийм учраас цаашдаа санхүүжилт, гүйцэтгэлийн асуудалд анхаарч ажиллавал нийслэлчүүд утаанаасаа салж чадна. 

 

Засгийн газраас 40 мянга гаруй айлыг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлсэн. Утаа мэдрэгчийг айлуудад тавих ажил 70 орчим хувьтай явж байна. 

 

Цахилгаан автобусыг нийслэлд нэвтрүүлэхээр мөн төсөл хэрэгжиж байгаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд Өргөдлийн байнгын хороо энэчлэн анхаарч ажиллаж ирлээ. 

 

Түрээсийн орон сууцтай холбоотой өргөдөл их ирдэг. Цаашдаа түрээслээд өмчлөх хэлбэр рүү  хэрэгжүүлэх хэрэгтэй. Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт үүрэг чиглэл өгсний үр дүнд "Буянт-Ухаа 2" хорооллын гацаад байсан барилгын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлүүлсэн. Түрээслээд өмчлөх зохицуулалтыг хийж өгсөн. 

Shuud.mn
Сонин хачин
1072 Ш ХУВЬЦАА:
НОГОДОЛ АШИГ ТАРААХЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ЭТТ Д 2019.12.10 ӨДӨР УИХ ЫН ӨБХ ООС ӨГСӨН ЧИГЛЭЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЭТТ ОДОО ХҮРТЭЛ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ. ГЭТЭЛ ХУУЛИЙН ХУГАЦАА 2020.02.15 ӨДӨР ДУУСАХ ГЭЭД БАЙДАГ. ХЭРВЭЭ 2020.02.15 ӨДРӨӨС ӨМНӨ ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БОЛ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОСНО ШҮҮ
2020-02-07
1072 ш хувьцаа:
1072 ш хувьцааны асуудлыг шийдвэрлээгүй байж юун орон сууц. ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХЫГ ШААРДАЖ 2.5 САЯ ХУВЬЦАА ЗЭЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ 25.000 ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН. БАЙНГЫН ХОРОО ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЭД ЗАСГИЙН ГАЗАР ЭТТ Д НОГДОЛ АШИГ ТАРААХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН. ЭТТ ТООХГҮЙ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙХАД ЯМАР ЮМ АА ХИЙГЭЭД БАЙНА ..
2020-02-07
худлаа нээх ойлгомжгүй сүржгэнсэн мэдэгдэл маягийн юм яринаа энэ сагсуу авгай тэнэг царайлаад хурал дээрээ боов идэж бхдаа тарсан дурак
2020-02-06