Элчин сайд Д.Даваа итгэмжлэх жуух бичгээ барив
2020-02-06

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр барив. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Элчин сайд Д.Давааг ИЖБ-ээ барьж буйтай нь холбогдуулан баяр хүргэхийн хамт Монгол Улс бол сайн хөршийн  харилцаатай, цаг хугацаагаар шалгарсан анд нөхөр юм. Өнгөрсөн онд бид хамтдаа Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүй байгуулсан. Улс төрийн нягт харилцааг эдийн засгийн тодорхой төслүүдээр баяжуулах нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Орос, Монгол, Хятад гурван талын яриа, хэлэлцээнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мэндчилгээг уламжилж Элчин сайдад үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцааг үзүүлэн ажиллах болохоо нотлов.

 

 

Энэ өдөр Монгол Улсаас гадна БНХАУ, АНУ, Их Британи, Франц зэрэг 22 орны Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөв барив.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
1111111:
Лавров муухай пээдгэр зогсож байнаа... Юм ээлжтэй гэдгийг харуулах гэж их хичэдэг ард түмэн дээ... Угтаа бол Монголчууд л орос гэдэг тархай бутархай вант улсуудыг нэгтгэж өгсөн юмдаг...
2020-02-07
Joohon hol zogsooshdee. Pizdaa avtobusand chihildej bgm shig. Yaadargaany boostei mongol haltar ve?
2020-02-06
irgen:
ene hyn yamar hyn bolohiig medehgui odoogoor garaa aytaihan haragdaj baina amjilt hysie
2020-02-06
irgen:
kkkk helelzsen um shig ijil zamz zangiatai baina, neeree zag hugazaagaar shalgarsan anduuddaa
2020-02-06