Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2020-02-07

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 градусаар дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-55 см-ээр нимгэн байна.

 

 

Мөн ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс суларч байгаатай холбоотой гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй  байгаа юм.

 

Иймд:

 

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

 

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

 

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин