Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2020-02-08

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 08. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 14. Санчир гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Shuud.mn
Сонин хачин
Ийм мухар сүсгийн юм оруулдагаа болих хэрэгтэй юм биш үү 21-р зууны сэтгүүлч нараа. Би хэзээ ч өдөр харж үс засуулж үзээгүй бүх юм сайхан л байна даг. Хариуцлага хүлээх дургүй монголчууд бүх бурууг бусад руу эсвэл буруу өдөр рүү чихдэг. Одоо бүр бөө лам нар нь хүртэл буруу өдөр ийм юм хийснээс болж өвдсөн байна гэж тэнэгтдэг боллоо.
2020-02-08