"Оскар" эхэллээ
2020-02-10

 

 

АНУ-ын Кино академийн шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслолын ажиллагаа Холливудад, алдарт Долби театрт эхэллээ.

 

"Оскар" гардуулах наадам түүхэндээ гурав дахь удаагаа, хоёр дахь жилдээ дараалан хөтлөгчгүй явагдаж байгаа юм. Нэг хөтлөгчийн оронд хэд хэдэн жүжигчин, шоу бизнесийн алдартан тайзнаа гарч, нэр дэвшигчийг танилцуулж, ялагчийг зарлах аж.

 

АВС телевизийн мэдээлснээр, энэ удаагийн ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 44 сая ам.доллар зарцуулсан гэх бөгөөд энэ үнийн дүнгийн хэсэг нь чимэглэлд ашигласан мянга гаруй Сваровски талстад зарцуулагджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин