С.Даваасүрэн: Угаарын хийд хордож гурван настай хүүхэд нас барсан
2020-02-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрөгч баасан гарагийн /2020.02.07/ 21.58 минутад иргэнээс угаарын хийд хордсон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход гурван настай эмэгтэй хүүхэд нас барсан. Зургаан настай хүүхэд угаартсан байдалтай байсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлж эцэг эхийг хордлогын төвд хүргүүлсэн. Эдгээр иргэний биеийн байдал тогтворжсон. Шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулахад уг айл шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн байсныг тогтоон ажилласан. Улмаар угаарын хийн хордлогоор хүүхэд нас барсан гэдэг нь тогтоогдсон" гэлээ. 

 

Иймд угаарын хийн мэдрэгч дуугармагц агаар сэлгэлтийг нэн даруй хийх болон мэргэжлийн байгууллагад дуудлага өгөхийг зөвлөлөө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхан арай л юм даа ингээд зуй бусаар алдаад байх уу сонор сэрэмжтэй байгаарай
2020-02-10