Б.Пүрэвдорж: Том асуудлуудыг шийдэж өгдөг нь АН-ын зөвлөл
2020-02-10

 

УИХ дахь АН-ын зөвлөлөөс намрын чуулганаар хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж:

 

-2019-2020 оны намрын чуулган тодорхой асуудлыг шийдвэрлэсэн чуулган байсан. Харамсалтай нь эдийн засгийн асуудлаар иргэдэд нааштай үр дүнд хүрч чадсангүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр бид 30 гаруй санал гаргаж, 10 гаруй санал дэмжигдсэн. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох, Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аар тогтоож байх, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тавьсан ч харамсалтай нь хүлээж аваагүй. УИХ-ын тойрог, мандатын тухай хууль дээр хатуу байр суурьтай байсан. Монгол Улсын 46 хувь нь амьдарч байгаа нийслэл хотын мандатын тоог бууруулахгүй байх байр суурь барьсан. Харамсалтай нь нийслэлийн мандатын тоог багасгасан. Үүний баталгаажуулалт нь 2020 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн хөрөнгө оруулалтыг эрс танасан. 600 орчим тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаас татсан. 

 

"Саарал жагсаалт"-д Монгол Улс орсон. УИХ-ын гишүүд хариуцлага хүлээдэггүй зарчмаараа үлдсэн. Өнөөдөр ам.долларын гүйлгээ нэг улсын хяналтад орсон хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-НДГ-ын дарга байсан н.Уртнасанг хорьсоныг АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоод байгаа. Энэ асуудлаар?

 

-НДС-гийн мөнгийг банкинд байршуулахдаа жилийн гэрээ хийдэг. НДС-гийн мөнгийг өсгөсөн гэж тухайн үед н.Уртнасан даргыг магтаж байсан. Тухайн үед "Капитал" банк Монголбанкны судалгаагаар сайн банкинд хамруулж байсан. Гэтэл өнөөдөр МАН-ынхан айдсаасаа болоод албан тушаалаа аль эрт өгсөн  хүнийг барьж, хорьж байгаа нь улс төрийн шалгаантай. 

 

-Та бүхэн хэр сөрөг хүчин байсан бэ?

 

-Долоон хүн гэдэг хэцүү, цөөн юм. Улс төрийн урт үед бүх зүйл дээр гал тавиад байх нь үнэ хүндээ алдана. МАН маш их алдаа хийсэн. МАН-ын "ЖДҮ", "60 тэрбум" гэж хоёр хуваагддаг. Бид том асуудлыг нь шийддэг. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж өгсөн нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь, сая Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж өгсөн  нь АН-ын зөвлөл. Том асуудлыг шийддэг нь АН-ын зөвлөл гэж ойлгож болно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Гахай Эрдэнэтэйгээ зайл зайл. Одоо та нар юу ч гэж уран донгодсон ард түмэн та нар шиг ичих булчирхайгүй, чанга ярихаас өөр шидгүй юмнуудыг сонгохгүй. Эрдэнэ шиг язартлаа таргалсан /мөнгө их идсэн/ даргатай нам яагаад ч өөдлөхгүй шүү. Ядаж даргаа солиоч. Тарган хүнд ард түмэн дургуй болсон. Тарган дарга нар бол мөнгө их идсэн хүний бэлэг тэмдэг мэт харагддаг.
2020-02-11
Зочин:
Хөөрхий дөө
2020-02-11
Зочин:
Хөөрхий дөө
2020-02-11
Зочин:
Хөөрхий дөө
2020-02-11
Yaag unen.
2020-02-10
Irgen:
Энэ хүн нөгөө тусгай үйлчилгээ аваад гавъяат цол олгуулдаг гэж бичигдээд байдаг хүн мөн үү
2020-02-10
Ulaan tsagaandaa garch dee ene pezditsuud
2020-02-10
зочин:
Монголын ард түмэн 1 л юмыг маш сайн ойлгосон доо,,, АН-ын сэтгэлгүй луйварчдыг дахин хэзээ ч сонгохгүй,,, улс орноо дахин хэзээ ч сүйтгүүлэхгүй гэдгийг яс махандаа ойлгосон доо
2020-02-10
Yaag unen.
irgen:
tiim baina
2020-02-10