ОХУ: Амны хаалтны стратегийн нөөц бүрдүүлнэ
2020-02-10

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Засгийн газар амны хаалтны стратегиийн нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн талаар Известия мэдээллээ. 

 

Энэ шийдвэр тус улсын Ерөнхий сайд Михайл Мишустин орлогч нартайгаа хийсэн хурлын дүнд гарсан байна.  Хурал хоёрдугаар сарын гуравны өдөр болсон бөгөөд хоёрдугаар сарын долооны өдрийг хүртэлх хугацаанд хамгаалалтын хичнээн хэрэгсэл шаардлагатай, үүнд хичнээн хөрөнгө зарцуулахыг тооцох үүргийг Оросын нөөцийн газар, Үйлдвэр худалдааны яам болон Сангийн яаманд даалгажээ. 

 

Үүрэг авсан байгууллагууд нөөц бүрдүүлэхтэй холбоотой судалгааг хийж байгаа бөгөөд титэм вирустэй холбоотой нөхцөл байдлаас хамааралгүйгээр амны хаалтны нөөц бүрдүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн мэдэгдсэн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баяр:
Маск зvv гээд л байдаг! Маск чинь олдохгvй байна!!!!
2020-02-10