ТИТЭМ ВИРУС: Экваторын Гвиней Хятадад хоёр сая ам.доллараар тусална
2020-02-10

 

Экваторын Гвиней улс "ах дүүгийн харилцаатай" Хятадад титэм вирусийн дэгдэлттэй тэмцэхэд нь зориулж хоёр сая ам.доллар хандивлана гэж тус улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг Нгема Мбасого мэдэгдсэнийг ВВС дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан бөгөөд Экваторын Гвиней улсын худалдааны гол түншүүдийн нэг болох Хятад улсыг "дэмжин, нэгдмэл байгаагаа илэрхийлэх" зорилготой гэнэ. 

 

Энэ хоёр орон нягт хамтын ажиллагаатай байдаг, өмнө нь хоёр орны төрийн тэргүүнүүд уулзаж байсан удаатай. Харин ийнхүү "ах дүүгийн барилдлагатай" улсдаа туслахаар болсон шийдвэрийг Экваторын Гвиней улсын иргэд ихээхэн шүүмжлэн хүлээн авсан байна. 

 

Учир нь энэ улс Африк тивдээ газрын тос үйлдвэрлэлтээрээ гуравдугаарт ордог ч хүн амынх нь талаас илүү хувь нь нэн ядуу амьдардаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol shig setgehuitei Esvel bid iim setgehuitei Yaduu baigaa shaltgaan adilhan. Duraaraa uren taran hiisdeg toryn mongo.
2020-02-10