Хилийн албан хаагчдад маск, чацаргана хүргүүлжээ
2020-02-11

 

 

"Энержи Ресурс" компаниас орон нутаг, хил гаалийн ажилтан, албан хаагчдад дэмжлэг болгож, нэг удаагийн маск, чацарганын шүүс хүргүүлжээ.

 

Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлж, улс орон даяараа эрсдлийн бэлэн байдлыг хангаж байгаа энэ үед Гашуунсухайт боомтын хил, гааль, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдад өөрсдийн боломжоор нэг удаагийн маск, чацарганын шүүс, мөн БНХАУ-ын Ганцмод боомтны албан хаагчдад сэтгэлийн дэм болгож дархлаа дэмжих чацарганын шүүс илгээсэн байна.

 

 

Тус компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг. Сум орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагаанд дэмжлэг болгож, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийг мөн нийлүүлсэн байна.

 

Корона вирусын халдварын тархалттай холбоотойгоор Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэлт илт саарсан. Мөн боомтын үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр хэлэлцэгдэж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин